Teacher Enkhtuya | |
мэдээлэл: НББОУ-ын Холбоо буюу IFAC-ын тухай
11:43
,
2007-10-27
..
2
сэтгэгдлүүд
.. Холбоос
Нягтлан Бодогчдын Олон Улсын Холбоо (IFAC) нь дэлхийн нягтлан бодох бүртгэлийн мэрэгжлийн байгууллага бөгөөд дэлхийн хэмжээнд 155 улс орны төлөөлөлтэй мэргэжлийн холбоо юм. Тус холбоо нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх замаар нийтийн ашиг сонирхолыг хангах нийтлэг зорилтыг хэрэгжүүлэхдээ эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа олон улсын байгууллага билээ. Нягтлан Бодогчдын Олон Улсын Холбоо нь өөрийн стандарт тогтоогч хараат бус зөвлөлүүдээр дамжуулан мэрэгжлийн ёс зүйн, боловсролын, улсын секторын нягтлан бодох бүртгэлийн стандартыг тогтоохын зэрэгцээ бизнесийн үйл ажиллагаан дахь мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч нягтлан бодогчдыг чанарын өндөр түвшний гүйцэтгэл үзүүлэхэд тус дөхөм үзүүлэх ажлыг зохион байгуулж , мөн холбогдох удирдамжаар хангадаг. 2007 онд Нягтлан Бодогчдын Олон Улсын Холбооны үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой тохиох ба энэ үйл явдлыг угтан энэ оны арван хоёрдугаар сарын 2-8 хооронд "Дэлхийн Бүртгэлийн долоо хоног "-ийг гишүүн байгууллагууд нь тэмдэглэн өнгөрүүлэх юм. "Дэлхийн бүртгэл" -ийн хэмээх тодотголтой энэхүү долоо хоногийн үеэр Нягтлан Бодогчдын Олон Улсын Холбоо Глобал Манлайлагчдын судалгааны дүнг гишүүн байгуулагууддаа танилцуулах ба холбооны үүсгэн байгуулагдсан түүх, гишүүн байгууллагуудын түүхэн үүргийг баримтжуулсан мэдээллийг олон нийтэд толилуулах юм.
Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 8 } { Дараагийн хуудас } |
Миний тухай:Товч танилцуулга Бичлэгийн сан Зургийн цомог Заадаг хичээлүүдНягтлан Бодох Бүртгэлийн ҮндэсСанхүүгийн бүртгэл Санхүүгийн тайлангийн шинжилгээ Татварын бүртгэл Удирдлагын бүртгэл Миний сонирхолКиноХүмүүс Ном Сагсан бөмбөг Гар бөмбөг Бүжгийн спорт Сүүлийн бичлэгүүдмэдээлэл: НББОУ-ын Холбоо буюу IFAC-ын тухайСонирхолтой мэдээлэл | цуврал 3| сонирхолтой мэдээлэл | цуврал 2| сонирхолтой мэдээлэл мэдээлэл 2. Найзууд |