Teacher Enkhtuya

хичээлийн төлөвлөгөө

12:54 , 2007-09-24 .. Бичигдсэн: Удирдлагын бүртгэл .. Холбоос

ACC 323  Удирдлагын бүртгэл

/Бакалаврын хөтөлбөр/

Глобал Удирдагч Дээд Сургууль

Багш Э.Энхтуяа

Вебсайт: www.glu.edu.mn/enkhtuya/

Мэйл хаяг: e.tuya77@yahoo.com

Утас: 91164925

 

1.           Хичээлийн нэр:                                               Удирдлагын бүртгэл                                                      

2.           Хичээлийн индекс:                                         ACC 323

3.           Урьдчилан үзсэн байх хичээл:                       Санхүүгийн бүртгэл, Зардлын       

                                                                              бүртгэл, Микро эдийн засгийн

                                                                              онол, Менежментийн үндэс,

                                                                              маркетингийн үндэс

4.            

5.           Кредит цаг:                                                      3

6.           Үзэх улирал:                                                   2007 оны 5-р улирал

7.           Хичээл заах багш:                                           Э.Энхтуяа

8.           Хичээлийн хугацаа:                                        16 долоо хоног,

9.           Давтамж (7 хоногт):                                         Лекц 2 цаг, семинар 2 цаг

 

 

Хичээлийн товч агуулга: Удирдагын хяналтын арга, дотоод мэдээллийн сүлжээний  тухай  болон мөнгөн урсгалыг үнэлж удирдлагын шийдвэр гаргах, бизнесийн үйл ажиллагааг төсөвлөх арга ухаан, ур чадварыг эзэмшүүлэхэд  чиглэгдэнэ.

 

Хичээлийн зорилго. Санхүү, зардлын бүртгэл болон бусад бүх  шаардлагатай мэдээллүүдийг ашигласан, судалгаа шинжилгээнд  тулгуурлан аж ахуйн нэгж байгууллагынхаа цаашдын төсөв, төлөвлөгөө зохиох, удирдлагын оновчтой шийдвэр гаргахад оршино.

 

Хичээлийн тодорхойлолт:  Энэхүү хичээлийг Нягтлан бодогч, санхүүгийн менежер, Банкны нягтлан бодогч-эдийн засагчийн ангид суралцаж байгаа оюутнууд судлах бөгөөд  цаашид ДШНББ, Ахисан шатны нягтлан бодох бүртгэл болон бусад хичээлүүдийн суурь болж өгнө. 

 

 

Багшийн үнэлгээ:

Ирц                                                                  15 оноо

Сэдвийн шалгалт                                             20 оноо

Бие даалт                                                        20 оноо

Идэвх оролцоо            , гэрийн даалгавар                     15 оноо

Эцсийн шалгалт                                                   30 оноо

Нийт                                                                      100 оноо

 

 

Заах аргачлал:

Лекцийн хичээлүүд нь: Тайлбарлах, харилцан ярилцах, бодлого бодох зарчим дээр тулгуурлан явна.

 Семинарын хичээлүүд нь: Үзсэн сэдвээ бататган ярилцах, тест ажиллах, бодлого бодох, асуух мөн гэрийн даалгаварт өгсөн даалгавараа шалгах, хамтран бодлого бодох болон бусад сонирхолтой хэлбэрээр хөтлөн явуулна. Мөн хичээлтэй холбоотой англи үгсийг давтаж  бататгана.

Гэрийн даалгаварт: Лекц болон семинарын хичээл дээр үзсэн сэдэвүүдээ бататгах зорилгоор үндсэн болон бусад сурах бичиг, номноос  дасгал, бодлого бодож, бие дааж уншиж судлана.  Бусад даалгаварыг тухай бүрд нь нэмж өгнө. Даалгаварыг тухай бүрд нь шалгаж 0-100 оноогоор дүгнэнэ.

Бие даалт 1.Яг цагт нь” системийг бие даан судлаж асуугдана.

Бие даалт2. Энэхүү бие даалт нь 3-20 онооны үнэлгээтэй, өөр өөр бие даалтууд байх болно. Үүнээс оюутан өөрөө сонгон авч хийх болно.

 Бие даалтын хэлбэрүүд нь: Бодлого бодох, реферат бичих, орчуулга хийх, эссэ бичих, судалгаа хийх зэрэг хэлбэрээр байна.

 

 

Хичээлийн төлөвлөгөө: (Лекц, семинар, бие даалт, гэрийн даалгавар, сэдвийн шалгалт, шүүлэг)

 

 

Долоо

хоног

Лекц

Семинар

Сэдвийн шалгалт, шүүлэг, бие даалт

1.   

Удирдлагын бүртгэлийн тухай, түүний зориулалт, ач холбогдол.

·         Байгууллага ба тэдгээрийн зорилтууд

·         Байгууллагын бүтэц зохион байгуулалт

·         Менежерийн мэдээллийн хэрэгцээ, шаардлага

 

·         Нэг бизнесийн байгууллага сонгож аваад тухайн байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалт, эрхэм зорилго, зорилтуудыг хийнэ.

 

2.   

Удирдлагын бүртгэлийн тухай, түүний зориулалт, ач холбогдол.

·         Удирдлага ба санхүүгийн бүртгэл

·         Удирдлагын бүртгэлийн ач холбогдол

 

·   Өмнө нь үзсэн хичээлээрээ асууж, ярилцана.

 

3.   

Зардлын ангилалт, түүний зарчмууд.

·         Зардлын ерөнхий ангилалт

·         Нэгжид ба нийтэд ногдох үндэслэлээр нь хувьсах ба тогтмол зардлыг дүрслэх

·         Шууд ба шууд бус зардал, хянагдах ба үл хянагдах зардлуудын хоорондын ялгаа

·         Үйлдвэрлэлийн зардлуудын тухай багц ойлголт

 

 

Зардлын ангилалаар дасгал, тест ажиллана.

 

4.   

Зардлын ангилалт, түүний зарчмууд.

·         Үйлчилгээний байгууллага  ба ашгийн бус байгууллага дахь зардлууд

·         Үйлдвэрлэлийн бус зардлууд

·         Санхүүгийн тайлан дахь зардлын ангилалт

·         Баланс

·         Зардлын эдийн засгийн нийтлэг шинж чанрууд

·         “Яг цагт нь систем”

·         Шинэ англи үгс

 

 

Үлдсэн хугацаанда бодлого бодож , тест ажиллана.

 

 

Тестээр 40 минутын шалгалт авна.

5.   

Зардал –тоо хэмжээ-ашгийн хамаарлын шинжилгээ.

·         Зардал-тоо хэмжээ-ашгийн хамаарлын шинжилгээ

·         Зардал-тоо хэмжээ-ашгийн хамааарлын график

$(function() { //More Button $('body').on("click", ".comment_more", function() { var ID = $(this).attr("id"); if(ID) { $("#comment_more"+ID).html(''); $.ajax({ type: "GET", url: "../entry.php", data: {"lastmsg" : ID, "entry_field_num" : entry_field_num, "comment_field_num" : comment_field_num, "e_id" : 7801, "w" : "enkhtuya"}, cache: false, success: function(html){ $("#comment_container").append(html); $("#comment_more"+ID).remove(); } }); } else { $(".comment_morebox").slideUp(); } return false; }); });




{ Сүүлийн хуудас } { 8 -р хуудас Нийт хуудасны тоо: 8 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Заадаг хичээлүүд

Нягтлан Бодох Бүртгэлийн Үндэс
Санхүүгийн бүртгэл
Санхүүгийн тайлангийн шинжилгээ
Татварын бүртгэл
Удирдлагын бүртгэл

Миний сонирхол

Кино
Хүмүүс
Ном
Сагсан бөмбөг
Гар бөмбөг
Бүжгийн спорт

Сүүлийн бичлэгүүд

мэдээлэл: НББОУ-ын Холбоо буюу IFAC-ын тухай
Сонирхолтой мэдээлэл | цуврал 3|
сонирхолтой мэдээлэл | цуврал 2|
сонирхолтой мэдээлэл
мэдээлэл 2.

Найзууд