Teacher Enkhtuya | ||||||||||||||||||||||||||||||||||
хичээлийн төлөвлөгөө
12:58
,
2007-09-24
.. Бичигдсэн:
Санхүүгийн тайлангийн шинжилгээ
.. Холбоос
Fin-431 Санхүүгийн тайлангийн шинжилгээ
/Бакалаврын хөтөлбөр/ Глобал Удирдагч Дээд Сургууль Багш Э. Энхтуяа Вебсайт: www.glu.edu.mn/enkhtuya/ Мэйл хаяг: e.tuya77 yahoo.com 1. Хичээлийн нэр: Санхүүгийн тайлангийн шинжилгээ 2. Хичээлийн индекс: Fin - 431 3. Урьдчилан үзсэн байх хичээл: Санхүүгийн бүртгэл,микро эдийн засгийн онол, 4. Кредит цаг: 3 5. Үзэх улирал: намар 5 улирал 6. Хичээл заах багш: Э.Энхтуяа 7. Хичээлийн хугацаа: 16 долоо хоног, 8. Давтамж (7 хоногт): Лекц 2 цаг, семинар 2 цаг Хичээлийн товч агуулга: Бизнесийн байгууллагын санхүү, эдийн засгийн үйл ажиллагаа, түүний үд дүнд микро түвшний шинжилгээ Хичээлийн зорилго: Аж ахуйн нэгжийн удирдлага, өмч эзэмшигч, худалдан авагч, бэлтгэн нийлүүлэгчид, компаний үйл ажиллагаа хөгжлийн чиг хандлага, санхүүгийн байдлын талаар үнэн зөв цэгцтэй мэдээлэл өгөхөд оршино. Багшийн үнэлгээ: · Ирц 15 оноо · Бие даалт, гэрийн даалгавар 20 оноо · Явцын шалгалт 20 оноо · Идэвх оролцоо 15 оноо · Улирлын шалгалт 30 оноо Нийт: 100 оноо Заах аргачлал: Лекцийн хичээлүүд нь тайлбарлах, харилцан ярилцах, хамтран бодлого бодох, асуудал дэвшүүлэх, хамтран шийдэх зарчим дээр тулгуурлан явна. Семинарын хичээл дээр, лекцээр үзсэн сэдвүүдийг дэлгэрэнгүй ярилцах, бодлого бодох, гэрийн даалгаварт өгсөн бодлогуудыг шалгах, хамтран шийдэх зарчмаар явна. Гэрийн даалгаварт лекц болон семинарын хичээл дээр үзсэн сэдэв, бодлогуудыг бататгах, бие дааж уншин судлах, мөн нягтлан бодох бүртгэлийн хичээлтэй холбоотой англи нэр томьёонуудыг давтах, бататгах хэлбэрээр зохион байгуулагдана. Гэрийн даалгавар: Семинар бүрийн дараа үндсэн болон бусад сурах бичгүүдээс дасгал, бодлого өгч ажиллуулна. Даалгаварыг тухай бүрд нь шалгалж 0-100 оноогоор үнэлгээ өгнө. Бие даалт: Үзсэн бүх хуулиудыг бие даан судлана. Хичээлийн төлөвлөгөө: (Лекц, семинар, бие даалт, гэрийн даалгавар, сэдвийн шалгалт, шүүлэг)
| ||||||||||||||||||||||||||||||||||