Teacher Enkhtuya | ||||||||||||||||||||||||||||||||||
хичээлийн төлөвлөгөө
13:42
,
2007-09-24
.. Бичигдсэн:
Татварын бүртгэл
.. Холбоос
АСС - 431 Татварын бүртгэл ба төрийн санхүү
/Бакалаврын хөтөлбөр/ Глобал Удирдагч Дээд Сургууль Багш Э. Энхтуяа Вебсайт: www.glu.edu.mn/enkhtuya/ Мэйл хаяг: e.tuya77 yahoo.com 1. Хичээлийн нэр: Татвар бүртгэл 2. Хичээлийн индекс: АСС 431 3. Урьдчилан үзсэн байх хичээл: НББ-ийн үндэс, санхүүгийн бүртгэл 4. Кредит цаг: 3 5. Үзэх улирал: намар 5 улирал 6. Хичээл заах багш: Э.Энхтуяа 7. Хичээлийн хугацаа: 16 долоо хоног, 8. Давтамж (7 хоногт): Лекц 2 цаг, семинар 2 цаг Хичээлийн зорилго: Аж ахуйн нэгж байгууллага ба иргэдийн санхүүгийн үйл ажиллагааны тасралтгүй үйл явцад болсон орлогын зарим хэсгийг улсын ба орон нутгийн төсөвт төвлөрүүлэхэд татварын зохих хууль, журам, аргачлалын дагуу ногдуулах, хураан барагдуулах, бүртгэж тооцох, хяналт шалгалт хийх ажлыг бие даан гүйцэтгэх мэдлэг чадварыг дадлагажуулан эзэмшүүлэнэ. Мөн татварын нягтлан бодох бүртгэлийг яаж хөтлөх, бүртгэх, нийгмийн даатгалын тогтолцоог яаж бүрдүүлэх, улсын төсөвийг хэрхэн бүрдүүлж, түүнийг зарцуулах, түүний зориулалт, зарцуулалтад хяналт, тавих арга замыг тодорхойлох зорилготой. Багшийн үнэлгээ: · Ирц 15 оноо · Бие даалт, 20 оноо · Явцын шалгалт 20 оноо · Идэвх оролцоо, гэрийн даалгавар 15 оноо · Улирлын шалгалт 30 оноо Нийт: 100 оноо Заах аргачлал: Лекцийн хичээлүүд нь: Тайлбарлах, харилцан ярилцах, бодлого бодох зарчим дээр тулгуурлан явна. Семинарын хичээлүүд нь: Үзсэн сэдвээ бататган ярилцах, тест ажиллах, бодлого бодох, асуух мөн гэрийн даалгаварт өгсөн даалгавараа шалгах, хамтран бодох болон бусад сонирхолтой хэлбэрээр хөтлөн явуулна. Мөн хичээлтэй холбоотой англи үгсийг давтах, бататгах хэлбэрээр явна. Гэрийн даалгаварт: Лекц болон семинарын хичээл дээр үзсэн сэдэв, бодлогуудыг бататгах, бие дааж уншиж судлана. Бусад даалгаварыг тухай бүрд нь нэмж өгнө. Даалгаварыг тухай бүрд нь шалгаж 0-100 оноогоор дүгнэнэ. Бие даалт-1. “Татвар миний амьдралд” эссэ Энэхүү даалгавар нь оюутан хичээлээр мэдэж сурсан зүйлээ өөрийн орны практик амьдрал дээрх санал, дүгнэлттэй харьцуулан жишиж статистик мэдээлэл, хэвлэл мэдээлэлийн материалыг өргөн ашиглан өөрийн үзэл бодлоо бичгээр илэрхийлэх чадварыг хөгжүүлэх зорилготой. Хугацаа: Хичээлийн 5 даь долоо хоногт аурааж авна. Бие даалт-2,3. Хичээлийн явцад үзэж судалсан бүх хуулиудыг бие даан судлаж заасан хугацаанд шүүлэг өгч шалгуулна. Хугацаа: Хичээлийн 9 дэх, 12 дахь долоо хоногт хичээлээс бусад цагаар шалгуулна. Жич: цагийг тухайн үед нь зарлана. Бие даалт 4. МУ-ын төсвийн тухай хууль, Төсвийн удирдлага санхүүжилтийн тухай хуулийг бие даан судлаж заасан хугацаанд шүүлэг өгч шалгуулна. Хугацаа: Хичээлийн 15 дахь долоо хоногт хичээлээс бусад цагаар шалгуулна. Жич: цагийг тухайн үед нь зарлана. Хичээлийн төлөвлөгөө: (Лекц, семинар, бие даалт, гэрийн даалгавар, сэдвийн шалгалт, шүүлэг)
| ||||||||||||||||||||||||||||||||||